Сургамжит шүлэг
2011-03-29,15:21
Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно
бичсэн: welcome to төрөл: Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 976 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
залуус дүү нартаа хүргэх шүлэг
үзээд өнгөрөх амьдарлыг мөнхийн юм шиг бодож
үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
залуу идэр насаа хөгширөхгүй юм шиг санаж
замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
өнгө энэ алаг хорвоод өөрийн сайндаа чи төрөөгүй
өдөр өдрийн нарыг үзэж тэнгэрийг харах
өндөр их тавиланхайрласан аав ээждээ баярла
үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
залуу идэр насаа хөгширөхгүй юм шиг санаж
замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
өнгө энэ алаг хорвоод өөрийн сайндаа чи төрөөгүй
өдөр өдрийн нарыг үзэж тэнгэрийг харах
өндөр их тавиланхайрласан аав ээждээ баярла
